Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.21)
10:00 цагт Төрийн ордны Үндсэн хууль танхимд МСНЭ-ийн урилгаар Монгол Улсад айлчилж буй БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгчид Монголын парламентын сэтгүүлчидтэй уулзана.
10:00 цагт "Корпорэйт Конвеншн Центр"-т ХӨСҮТ, ЦССҮТ хамтран төр, хувийн хэвшлийг бүхэлд нь хамруулсан “ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАНАР ХАНГАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” сэдэвт сургалт зохион байгуулна. Утас: 89 647777, 91100031
10:00 цагт "Амгалан" амаржих газарт ПГУ лабораторийн нээлт болно.
10:00 цагт "Novotel" зочид буудалд Монголын цахим боловсролын түвшинг дээшлүүлэх, худал мэдээлэлтэй тэмцэх асуудлаар хэлэлцэх “We Think Digital” хөтөлбөрийн нээлт болно.
11:00 цагт "Шангри-Ла" зочид буудалд Азийн хөгжлийн банкнаас "Азийн Хөгжлийн Шинэчилсэн Төлөв" эдийн засгийн тайланг танилцуулна.
11:00 цагт ЦХХХЯ-нд тус яам болон Монголын Нотариатчидын танхим хамтран И-Монголиа системээр дамжуулан авах боломжтой лавлагаа, тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй байх тухай санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99103830
12:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Эрдэнэ Монгол" ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хууль бусаар тусгай зөвшөөрөл авсан талаар нутгийн иргэд мэдээлнэ.
12:00 цагт "Мөсөн өргөө"-нд "Mongolia Mining 2022" олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.
12:00 цагт Хангарьд ордны 14 давхарт "Улаанбаатар түншлэл-2022" олон улсын үзэсгэлэнгийн хэвлэлийн хурал болно. Утас:99037310
12:00 цагт АТГ-ын гадна Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргал Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хууль зөрчиж байгаа талаар тус аймгийн иргэд мэдээлнэ.Утас: 88052205
Сэтгэгдэл ( 2 )
НОТЛОХ БАРИМТ ГЭДЭГ БОЛ .... НОТЛОХ БАРИМТ Л БАЙДАГ ЮМ. АРД АЮУШ ГЭДЭГ КИНО ДЭЭР ГАРДАГ ШИГ МИНИЙХ ҮНЭЭН , МИНИЙХ ҮНЭЭН ГЭЖ БАЙГААД ХАМГИЙН СҮҮЛД НЬ .....ЮУНЫ ДООГУУР ГАРДАГ ШИГ БҮГДЭЭРЭЭ ТҮҮНИЙ ДООГУУР ГАРАХЫН БАЙНА Л ДАА КККК
ер нь бол ямар нэгэн хувийн бичиг баримт дээр нотариатны хэрэггүй шдээ болих хэрэгтэй