ӨНӨӨДӨР: Эрхтэн шилжүүлэн суулгах талаар олон улсын хурал болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.23)


9:00 цагт “Туушин” зочид буудалд Ази-Номхон далайн банк, санхүүгийн институтуудын холбоо болон “Banking and Finance Academy” хамтран “АПАБИ 2022” олон улсын чуулга уулзалт зохион байгуулна.

9:00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Эрхтэн шилжүүлэн суулгах өнөөгийн чиг хандлага, аюулгүй байдал” олон улсын хурал болно. Утас: 93116060

10:00 цагт Монголбанкны Г байранд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа, Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин нар сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийнэ. Утас: 80117121

10:00 цагт “Интерном”-ын байранд Монгол Канадын хамтын ажиллагааны төвөөс Канад улсын их, дээд  сургуулиуд, байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх боловсрол, соёл урлаг, бизнесийн үйл ажиллагааны уулзалт болно. Утас: 88889869

11:00 цагт ГХЯ-нд Монгол, Австрали дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан маркийн нээлт болно.

14:00 цагт “Туушин” зочид буудалд "Монгол Улсад сүрьеэг устгахад иргэний нийгмийн манлайлал" форум болно.

15:00 цагт "Corporate Convention Centre"-т Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолтын хэвлэлийн хурал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top