ӨНӨӨДӨР: “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг болно

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.28)


09:30 цагт “Корпорайт конвеншн центер”-т Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Олон улсын эрчим хүчний чуулган “Эрчим хүчний шилжилт” сэдвээр болно. Холбоо барих утас: 80044850, 89014850, 77003010

10:30 цагт МУИС-д “Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд МУИС-ийн оруулсан хувь нэмэр: 80 жилийн босгон дээр” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. 

11:00 цагт ЭМЯ-наас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт чуулга уулзалтын талаар мэдээлнэ. Утас: 99741854

11:40 цагт Төрийн ордны баруун хаалган дээр Ардчилсан Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлнэ.

14:00 цагт Дэлхийн банкны байранд ОУВС-ийн ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.

14:00 цагт “Нээлттэй нийгэм форум”-ын байранд “Глоб Интернэшнл төв” ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Нээлттэй нийгэм форум хамтран “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн Олон улсын өдөр”-ийг тохиолдуулан “Цахим үндэстний мэдэх эрх” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99170361, 99128391

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top