ӨНӨӨДӨР: Бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа татварын асуудлаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.09.29)


9:00 цагт ХААИС-д тус сургуулийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулиас "Мал аж ахуйн салбар 80 жилд" бага хурал зохион байгуулна. Утас: 99062806

9:00 цагт "Новотел" зочид буудалд “ТМЗ-2022” чуулган “ДИЖИТАЛ ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТАТВАРЫН СОРИЛТ-ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХҮҮДИЙН ОРОЛЦОО” сэдвийн  хүрээнд болно. Утас: 96111701

9:00 цагт Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд ЭМЯ, НҮБ-ын ХАС-гаас молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 99991630

9:00 цагт "Блью Скай" зочид буудалд "Коронавируст халдварын эсрэг вакцин нэвтрүүлсний дараах үнэлгээ"-ний тайлангийн хурал болно. Утас: 89647777

10:00 цагт БШУЯ-нд Цэцэрлэгийн I шатны бүртгэлийн үр дүн, II шатны бүртгэлийн явцын талаарх хэвлэлийн хурал болно.

10:00 цагт "Millenium Plaza"-д "Тогтвортой хөгжлийн зорилт ба Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн харилцааг дэмжих нь" зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99741854

10:30 цагт “Хятадын соёлын өдрүүд-Монголд” хэвлэлийн хурал цахимаар болно. Утас: 91118403, 99097968

11:00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно.

11:00 цагт "Корпорет Конвеншн центр"-т Кино урлагийн зөвлөлийн ажлын албанаас олон улсын кино наадмуудад оролцсон, шагнал хүртсэн уран бүтээлчдийн талаар мэдээлнэ. Утас:88640544, 88777688

11:00 цагт "Аризона" төвд Таван богд групп, Францын CIS групп Оюутолгой төсөлтэй хамтран ажилласан 17 жилийн гэрээ дуусаж, 1200 ажилтны эрх ашиг хөндөгдөж байгаа талаар "Геологи Уул Уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо " ТББ болон хуульч өмгөөлөгч нар хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд "Монгол туургатан төв холбоо", "Урбан иргэдийн форум", "NoDoubleStandard" иргэний хөдөлгөөнөөс "Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн" өрнүүлэх талаар мэдээлнэ.

11:30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа татварын асуудлын талаар мэдээлнэ.

12:00 цагт Иргэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлнэ.

12:00 цагт МҮЭХ-нд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Эрдэнэбилэг дахин авахаар болж буй талаар төмөрлөгийн үйлдвэрийн ажилчид мэдээлнэ. Утас: 88888823

15:00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд Монголын анхны цахим сургуулийн нээлт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top