ӨНӨӨДӨР: Урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээллийг хүргэнэ

Б.Түшиг | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.06)


9:00 цагт “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Монголбанкны “Г” байранд эхэлнэ.

10:30 цагт МҮХАҮТ, БНСУ-ын Гуажу хот, Ханам хотын ХАҮТ-тай санамж бичиг байгуулна.

11:00 цагт “ЭМЯ-аас хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ, оношилгооны 5 сарын статистик мэдээлэл  болон Иргэд олон нийттэй харилцах 1111 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдол, саналын шийдвэрлэлтийг танилцуулна. Утас: 99797227

11:00 цагт Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубээс “Эрдэнбүрэнгийн УЦС” төслийн байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөө” уулзалт Засгийн газрын 11-р байр (СЕХ-ны байр)-нд болно. Утас:99082638, 88165030, 88097876

14:00 цагт Орос улсад монгол оюутан суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн” болон тэтгэлгүүдийн талаар хэвлэлийн хурал Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК/-д болно.

15:00 цагт Орос улсад монгол оюутнууд суралцаж эхэлсний 100 жилийн ойд зориулсан “Оросын үндэсний боловсролын үзэсгэлэн”-гийн нээлт болно. Үзэсгэлэнд ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Томск, Новосибирск, Красноярск, Тюмень, Улаан-Үд зэрэг 20 гаруй хотын их, дээд сургуулийн төлөөлөл оролцож, сургалтын хөтөлбөр, онцлог, мэргэжлүүдийн талаар танилцуулна. Утас: (11)-458682, 88076477

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top