ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд өнөөдөр 2022 оны тавдугаар сарын 01-ээс эхлэн хэрэгжиж байгаа Эрт илрүүлэг, үзлэг оношилгооны явцын мэдээллийг хүргэлээ.
"Есдүгээр сарын 29-ний байдлаар эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдсан 356 мянга гаруй иргэнээс 314 мянган иргэний үзлэгийн дүгнэлт гарч дууссан. 41 мянган иргэний үзлэг шинжилгээ үргэлжлэн явагдаж байна. Үзлэгт бүрэн хамрагдсан 314 мянган иргэнээс 189.106 сэжигтэй тохиолдол бүргэгдсэн.
Сэжигтэй тохиолдлын 57.9 хувь нь эмэгтэйчүүд, 42.1 хувь нь эрэгтэйчүүд байна.
Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр гарсан сэжигтэй, шаардлагатай тохиолдлуудыг лавлагаа шатны эмнэлгүүдэд онош тодруулах, баталгаажуулахаар хүргүүлж ажиллаж байна.
0-17 насны хүүхдийн үзлэгээр 90.384 өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 73 хувь нь шүд цоорох, 2.9 хувь нь шүдний гажиг, хоёр хувь нь хараа муудах эмгэг эзэлж байна.
Энэ удаагийн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг багтсан. Энэ үзлэг бүх насны иргэдэд асуумж судалгаагаар хийгдэж байгаа. Нийтдээ 230 иргэнд сэтгэцийн зан ба төрхийн эмгэгийг сэжигтэй тохиолдол илэрч, нарийн мэргэжлийн эмч нарт хүргэгдсэн. Насны бүтцээр авч үзвэл илүү 6-17 насны хүүхдүүдэд сэтгэц, зан төрхийн өөрчлөлт, сэжигтэй тохиолдлуудыг илрүүлсэн.
Өвчлөлийн байдлыг аваад үзэхэд халдварт ба шимэгчид зарим өвчин буюу халдварт өвчний нийтдээ 4484 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, ХӨСҮТ-д шилжүүлсэн. Эндээс дараагийн шатны хяналтад авах, онош баталгаажуулах ажил хийгдэж байна.
Халдварт өвчний хувьд сүрьеэ, ДОХ, тэмбүү, В, С вирусийн халдварыг эрт илрүүлэх үзлэг шинжилгээгээр хийж байна. 18-30 насынхан дунд илүү бэлгийн замаар дамжих халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлж, дараачийн мэргэжлийн байгууллагат шилжүүлэн, онош баталгаажуулах ажил явагдаж байна.
Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой болон хоргүй хавдрын 1357 тохиолдлыг илрүүлж, ХСҮТ-д илгээн, онош баталгаажуулах ажлууд хийгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )