ӨНӨӨДӨР: "Монголын уламжлалт идээ, ундааны соёл" үзэсгэлэн нээнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.14)


10:00 цагт МУИС-ийн Экологийн боловсролын төвөөс “Өсвөр үеийнхэн - Байгаль орчин ба хууль” төслийн 5000 дахь зочид буюу Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн 8-р ангийн 120 хүүхдийг хүлээн авч байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад хамруулна. Утас: 99002019

11:00 цагт “Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор зохион байгуулагдах Оюутны эрүүл мэндийн сарын аяны талаар хэвлэлийн хурал болно.

11.00 цагт УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хамт ХНХЯ-нд ХБИ-ийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагчийн төлөөлөлтэй уулзана.

11:20 цагт Монголын Үндэсний музейд "МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ИДЭЭ, УНДААНЫ СОЁЛ" тусгай үзэсгэлэнгийн нээлт болно. 

14:00 цагт Мандах сургуулийн гадна тус дүүрэгт байрлах 12 дугаар сургуулийн барилгыг нураагаад жил болсон ч одоог хүртэл сургууль бариагүй. Улмаар сурагчид Мандах дээд сургуулийн байранд бөөгнөрч агааргүй, биеийн тамирын заалгүй орчинд хичээллэж байна. Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд сургуулийн байрыг хурдан барих асуудлаар жагсана. Мандах сургуулийн байр нь тус сургуулиас өөр чиглэлд байрладаг тул хүүхдүүд зам хөндлөн гарахдаа машинд мөргүүлсэн хэд хэдэн тохиолдол гарч байгааг мэдээлнэ. 

18:00 цагт Зайсан Хилл “Z terra” ресторанд “Ид шидийн орон-Хөвсгөл” төслийн танилцуулах уулзалт болно. "Шидэт урц” төрийн бус байгууллагын залуус өөрсдийн санаачилгаар “Ид шидийн орон” жишиг төслийг Хөвсгөл аймагт бүтээхээр ажиллаж байгаа юм. Энэхүү төслийн хандивын үйл ажиллагааг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж, одоогоор барилгын ажил үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top