Цахим хөгжил, харилцаа холбооны яам Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд улс орныг "Цахим үндэстэн" болгох зорилт дэвшүүлэн ажилласаар байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын зарим үйлчилгээг эхний ээлжинд цахимжуулжээ. Тухайлбал:
1.Лавлагаа шатны 48 эмнэлгүүдэд цаг захиалахдаа "E-Mongolia" платформоор дамжуулж авах. Ингэснээр өвдсөн, шинжилгээ үйлчилгээ авахдаа олон цаг очерлох шаардлагагүй боллоо. Хэрэв та ухаалаг утасгүй бол МЦХ-ны тусламжтайгаар 1800-0119 дугаараар цаг захиалах боломжтой. Тухайн иргэний авсан цагийг урьдчилан мэдэгдэх ажээ.
2.Таны өгсөн шинжилгээ системд архивлагддаг болсон учраас та дахин эмчийн үзлэг, шинжилгээнд хамрагдах үед өмнө ямар үйлчилгээ, шинжилгээ авч байсан талаар мэдээлэл хадгалагддаг болж байгаа юм.
Цаашид өрхийн эмнэлэгүүд, эмийн цахим бүртгэлүүдийг шат дараатай шийднэ гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )