ӨНӨӨДӨР: Төлбөр хураах цэгүүдийг бүрэн цахимжуулсан талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.24)


10:00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.

10:00 цагт Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

10:00 цагт “Туушин” зочид буудалд Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 9109575

11:30 цагт ЗТХЯ-наас Улаанбаатар хотын эргэн тойрон дахь Товчоод буюу Төлбөр хураах цэгүүдийг бүрэн цахимжуулсан талаар Айцын даваан дахь Түргэний Төлбөр авах цэг дээр нээлттэй танилцуулна. 

14:00 цагт “Пума империал” зочид буудалд ТББ-ууд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөв, хөтөлбөр, зээл тусламжийн талаарх мониторинг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top