ӨНӨӨДӨР: Улаанбаатар хотын 383 жилийн ойн арга хэмжээ болно

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 27

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.10.27)


08:30 цагт “Блью Скай” зочид буудалд “Шинэ геополитик Монголд” дугуй ширээний ярилцлагыг Стратеги судалгааны хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна.

08:30 цагт “Интерном” кафед “Нээлттэй өгөгдөл, мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд өгөгдлөө нээлттэй болгож буй үйл явц”-ын талаар “Тунгаахуй өгөгдлийн урлан” байгууллагаас сэтгүүлчдэд танилцуулж мэдээлнэ. 

09:00 цагт БХБЯ-нд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал ажиллаж цахим үйлчилгээний үйл ажиллагаатай танилцана.

09:00 цагт БШУЯ-нд "Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих" төслийн нээлт болно.

11:00 цагт Төрийн ордонд АН ээлжит "4/11 Мэдээллийн цаг”-аар мэдэгдэл хийнэ.

11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд цусны цагаан эсийн хорт хавдартай Түмэнжаргал хүүгийн ар гэрийнхэн хандивийн аян өрнүүлж буй талаар мэдээлнэ. Утас:9905-7074. 9402-2261

НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН 383 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД БОЛНО:

- 09:00 цагт Хүүхдийн ордонд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох хүндэтгэлийн арга хэмжээ

- 11:00 цагт Хангарди ордны 14 давхарт Улаанбаатар хотын цахим шилжилтийн төслүүдийг Хотын дарга УИХ болон Засгийн газрын гишүүдэд танилцуулна. Холбогдох утас: 99037310, 99763656, 89755575

- 12:00 цагт Их тэнгэрийн аманд Их тэнгэрийн амны хадны сүг зургийн тохижилтын нээлт болно. 11:00 цагт Сүхбаатарын талбайгаас автобус хөдөлнө. Утас: 99040945

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top