Монгол бүсгүй "Дэлхийн тэргэнцэртэй мисс" тэмцээнд V байрт шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

Мексикийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдсан "Дэлхийн тэргэнцэртэй мисс" шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Б.Лхамсүрэн маш амжилттай оролцож, шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Тус тэмцээнд Монгол Улс анх удаагаа оролцож байгаа бөгөөд Б.Лхамсүрэнгийн хувьд 2019 онд Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Тэргэнцэртэй сайхан бүсгүй-2” тэмцээний Үндэсний ялагч болж, дэлхийд өрсөлдөх эрхийн эзэн болсон билээ.

Тэрбээр 16 жилийн өмнө авто осолд орж, алхаж чадахаа больсон гэнэ. 16 жил гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж байсан түүнийг нэг л өдөр гэрээс нь гаргаж, нийгэм рүү уруу татсан хүн нь “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” улсын анхдугаар тэмцээний ялагч Д.Цолмон. Тэрхүү урилгыг хүлээн авч, зөвшөөрөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн нь түүний хань. Энэ талаараа тэрбээр “Цолмон над руу захидал бичсэн “Тэмцээнд орооч ээ” гэж. Тухайн үед өөртөө итгэхгүй, эргэлзээд нэг хэсэгтээ хариу өгөөгүй. Гэтэл нөхөр маань “Ороод үз. Чи чадна” гэж урам өгсөн. Тэр үг надад маш том дэм болсон” хэмээн ярьж байв. Ийнхүү тэр “Хөгжлийн бэрхшээл” гэх үгээр хөгжих боломжоо хаасан олон эмэгтэйчүүдэд урам өгөхөөр “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнд бүртгүүлсэн байна.

Сар гаруйн хугацаанд бэлтгэл ажил нь явагдсан тус тэмцээний “Авьяас” төрөлд тэрбээр тэргэнцэртэй бүжиг бүжиглэж, хамгийн өндөр оноог авчээ. Тийнхүү тэрбээр бүжгийн урлагт дурлаж “тэргэнцэртэй бүсгүйчүүд бүжиглэж чаддаг шүү” гэх сэдлийг олон бүсгүйчүүдэд өгсөн юм.

Б.ЛХАМСҮРЭНГИЙН МАНАЙ САЙТАД ӨГСӨН "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ ӨВЧИН БИШ" ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗНЭ ҮҮ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MONGOLIA NEWS(194.156.136.39) 2022 оны 11 сарын 01

Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө

0  |  0
Баянаа(66.181.161.57) 2022 оны 11 сарын 01

БАЯР ХҮРГЭЭД САЙН, САЙХНЫГ ЕРӨӨЕ !

0  |  0
Зочин(202.9.40.120) 2022 оны 10 сарын 31

Охинд баяр хүргье

1  |  0
Top