ӨНӨӨДӨР: "Цус бэлэглэх өдөр"-ийн арга хэмжээ болно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.03)


09:00 цагт "Миллианум" зочид буудалд ХӨСҮТ-д "Нотолгоонд суурилсан үнэн зөв мэдээллийг бүрдүүлэх нь" сэдэвт Сүрьеэгийн лабораторын үндэсний  зөвлөгөөн болно.

09:00 цагт Боловсролын ерөнхий газарт Дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”-ийн зөв туршлага, үйл ажиллагааг түгээх өдөрлөг болно. Өдөрлөгт аймаг, нийслэлийн ЕБС-ийн суралцагч, багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, удирдах ажилтнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр оролцоно.

11:00 цагт Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын III улирлын тойм мэдээллийг танилцуулна. Санхүүгийн бус үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн арилжааны болон виртуал хөрөнгийн үйлчилгээний талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Утас: 9119-7636

11:00 цагт Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 92 дахь удаагийн арга хэмжээ болно.

11:30 цагт Системийн өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээжүүдийн төлөөлөл төрийн 20 байгууллагаас "үгүй" гэх хариу авсан талаар мэдээлэл хийнэ. Утас: 96064973

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top