ӨНӨӨДӨР: 7 сарын 1-ний хохирогчдын ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.07)


11:00 цагт 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд Дээд шүүх нөлөөлөх гэж оролдож байгаа талаар дээд шүүхийн гадна хуульч Н.Ариунболд баримт дэлгэнэ.

11:00 цагт Монгол Улс анх удаа 90 байршилд агаарын чанарыг мэдээлдэг болж байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан” танхимд мэдээлнэ. Утас: 88061393

11:00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д 2008 оны 7-р сарын 1-нд хохирсон хүмүүсийн ар гэрийн төлөөллүүд шинээр илэрсэн баримттай мэдээлэл хийнэ.

11:00 цагт Төрийн ордонд "Учралын баяр - 4" төслийн шалгарсан хүүхдүүдийг хүлээн авна. Тус төсөл нь БНСУ-д ажиллаж амьдарч буй эцэг, эхтэйгээ олон жил уулзаж, учраагүй хүүхдүүдийг аав, ээжтэй нь уулзуулж, баярлуулах тус төслийн нийгэмд хүргэх эерэг нөлөө чухал ач холбогдолтой. Утас: 99103830

11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Гадаадын иргэний өмчийг эзгүйд нь шүүгчийн захирамжаар булааж авдаг баримтуудын талаар өм­гөө­­­лөгч Х.Номин­­­цэцэг мэдээлэл хийнэ.

11:30 цагт Иргэдтэй холбоотой газрын маргаанд тайл­бар хийхээр “Эсү трейд” ХХК-иас "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт Жанжин Сүхбаатарын талбайд МҮЭ-ийн холбооноос Монголдоо хөдөлмөрлөж сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө "Улсын төсөв-2023" иргэд хөдөлмөрчдийн цуглааныг улс орон даяар зохион байгуулах гэж байна. Утас: 95115380, 99149240

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top