Монгол-Оросын эрдэмтэд нэгдсэн дүгнэлтэд хүрнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

“ХӨВСГӨЛ, БАЙГАЛЬ НУУРУУД: ЭКОЛОГИ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2022.11.09/ болж байна.

Хоёр орны эрдэмтэн судлаачид хамтран Хөвсгөл болон Байгаль нуурын сав газрын экологи, эдийн засгийн асуудлыг хэлэлцэж байгаа тус хурлын үеэр ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл,  Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Удирдлагын онолын динамик системийн хүрээлэнгийн захирал, академич В.И.Бычков, Байгалийн менежментийн Байгаль хүрээлэнгийн шинжлэх ухааны зөвлөх, академич А.К.Тулохонов  нар мэндчилгээ дэвшүүллээ.

Тус хуралд Орос, Монголын эрдэмтдийн 26 илтгэл танилцуулагдаж, Хөвсгөл болон Байгаль нуурын сав газар, цутгал голууд, тэдгээрийн хүрээлэн буй орчин, экологи, нийгэм-эдийн засгийн асуудлуудыг нарийвчлан судалсан шинжлэх ухааны үр дүнг онцлон хэлэлцэж байна. Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Математик тоон технологийн хүрээлэнгээс санаачлан Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбартай хамтран зохион байгуулж буй  тус  хуралд Оросын ШУА-ийн төлөөлөл 23 эрдэмтэн судлаачид ирж танхимаар оролцож байгаа нь хурлын ач холбогдлыг улам тодотгож байна гэдгийг зохион байгуулагчид онцлов.

 

Хурал маргааш үргэлжлэх бөгөөд хурлын төгсгөлд хоёр орны эрдэмтэд дугуй ширээний ярилцлага өрнүүлж, дүгнэлт, зөвлөмжийг нэгтгэн гаргах юм.  Тодруулбал,  Хөвсгөл нуур орчмын болон Эгийн голын усан цахилгаан станцын талаар хийсэн хоёр улсын судалгаанд зөрүүтэй зүйл  байдаг. Иймээс Орос, Монголын эрдэмтэд хамтран судалгааны үр дүнг хэлэлцээд нэгдсэн дүгнэлт гаргаж тавих юм.

   

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(59.153.114.243) 2022 оны 11 сарын 09

Regdel muu baas dald or azizovtoigoo

0  |  0
улсын иргэн (66.181.186.30) 2022 оны 11 сарын 09

Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурын сав газар, цутгал голууд, тэдгээрийн хүрээлэн буй орчин, экологи д ямар ч хор хохирол учруулахгүй энэ тал дээр эрдэмтэд маань зөв шийдэл гарцаа олж тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэнэ. ....гадны гар хөл бологчид ,оросын троллуудаас зайгаа барь . монголын хөгжил урагшилах болно . ... итгэлтэй байна . эрдэмтэн мэргэд та бүхэндээ итгэж харж байна . амжилт...

0  |  0
Ddavaa(45.117.35.5) 2022 оны 11 сарын 09

Huvcgul orchmiin in burden cadalgaag MUIS Erhuugiin ih surguuliin hamtarsan is buren expeduts Olson jil yavuulj riseniig hurls sand anaachlalchid got meddeggui bololtoi

0  |  0
Top