НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзан, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдал болоод хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.

 Монгол Улсын Шадар сайд, Австралийн Холбооны Улсын Брисбан хотноо өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хатагтай Мами Мизуторитой уулзахдаа Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг зүүн хойд Ази болон төв Азийн орнуудыг багтаасан “Хүмүүнлэгийн тусламжийн төв” болгон ашиглах боломжтой талаар ярилцсан бөгөөд энэ тал дээр НҮБ-ыг идэвх санаачлагатай хамтран ажиллахыг хүссэнийг дуулгаж, “Хүмүүнлэгийн тусламжийн төв” барих асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын “CADRI tool” системийн талаар танилцуулсан юм. Тус  систем нь тухайн улсын гамшгийн эрсдэлийн үнэлгээний тогтолцоог буюу хүний нөөц, технологи, хууль зэрэг бүхий л үйл ажиллагаанд нэгдсэн үнэлгээ хийдэг. Улмаар үнэлгээнд тулгуурлан авах арга хэмжээ, тухайн улсад юу хэрэгтэй байгаа талаар сургалт орох, техникийн туслалцаа үзүүлэх боломжтойг онцолсон.

 Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top