Утаажилтын бүсээс 9 иргэний амь насыг авран хамгаалав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 30, аврах ажиллагааны 7 нийт 37 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9%-аар буурсан байна.

Гал түймэрт өртөж нэг иргэн нас барсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1588, ой, хээрийн түймрийн 6, аврах ажиллагааны 204 нийт 1798 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.5%-аар өсчээ.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top