ӨНӨӨДӨР: 10-р сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

Өнөөдөр болох зрим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.17)


09:30 цагт Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, ХЗДХЯ-ны дэмжлэгтэйгээр Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны үндэсний чуулган болно.

09:00 цагт ”Корпорайт” зочид буудалд ("Баянгол" зочид буудлын хойно) “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулган болно. Дани улсын төслийн хүрээнд “NTS” ТББ-аас нийслэл хот болон Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймагт Хадгаламж зээлийн бүлгүүдийг байгуулж, жижиг бизнес эрхлэх үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүнг танилцуулна. Утас: 9919-2169.  9903-0762.

10:00 цагт НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан болж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төслийн талаар иргэдийн санал асуулгын дүнг танилцуулна. Мөн НОСК-ийн харьяа охин компани байгуулж, түүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах талаар хэлэлцэнэ.

11:00 цагт ҮСХ-ноос 2022 оны эхний 10-р сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцуулна.

11:00 цагт АН-ын байранд /Шонхор тауэр/ “4/11 Мэдээллийн цаг”-аар АН-ын удирдлагууд төсөв болон Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын аар мэдээлнэ. Хаана: Ардчилсан намын байр /Шонхор тауэр/

11:30 цагт  “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Таван толгойн тээврийн замд ослоор эр нөхөр, үр хүүхдээ алдсан ар гэрийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:00 цагт ЭМЯ-нд Дэлхийн дутуу төрсөн нярайн өдрийг тохиолдуулан JCI Монгол ТББ-аас дутуу төрсөн нярайн эндэгдэлийг бууруулах зорилготой Save Angels төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Говь-Алтай, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд гардуулна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top