Нийслэлийн Онцгой байдлын газрын “Мэргэжлийн Аврагч-2022” дадлага сургууль өнөөдөр усанд сэлэлтийн төрлөөр үргэлжилж байна.Алба хаагчид буухиа сэлэлт, гүний уртын шумбалт, усны гүний шумбалт, усанд осолдсон иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх дадлага, норматив гүйцэтгэх юм.
“Мэргэжлийн Аврагч-2022” дадлага сургуулийн эхний үе шат өнгөрсөн баасан гаригт ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригадын хээрийн сургалтын төвд зохион байгуулагдаж, алба хаагчид бүлгийн даргын ажиллагаа, байрзүй, буухиа гүйлт, нурангид дарагдсан нэрвэгдэгчийг аврах, үзэгдэх орчин хязгаарлагдсан өрөөнөөс нэрвэгдэгчийг гаргах, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгчийг буулгах, химийн хорт бодисоос хамгаалах, жолоодлогын ур чадварын норматив гүйцэтгэж өрсөлдсөн.
Тус газраас алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүй, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны болон усанд шумбалтын чадвар олгох, мэргэжлийн бэлтгэлийн түвшин тодорхойлох, үүрэг гүйцэтгэх үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн Аврагч-2022” дадлага сургуулийг зохион байгуулж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар
Сэтгэгдэл ( 0 )