Утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргаж, 411 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 11 сарын 28

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-27-ны өдрүүдэд гал түймрийн 26, аврах ажиллагааны 2 буюу нийт 28 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргаж, 411 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30%-аар буурсан дүнтэй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top