Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.11.30)
10:00 цагт Төрийн ордонд Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Хүний эрхийн талаар ярилцья” лекц болно. ХЭҮК-ын дарга Ж.Хунан, Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз болон төрийн агентлаг, хувийн хэвшлийн салбарын төлөөлөл оролцсон нээлттэй, чөлөөт ярилцлага болно. Утас 9902-8438.
11:00 цагт “Миллиниум плаза” зочид буудалд иргэний нийгмийн идэвхтнүүд болон сэтгүүлчид нийгэмд тулгамдаж буй улс төр, хүний эрх, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлага, сайн засаглалын тулгамдсан асуудлыг хөндөж, гэрэл зураг, дүрс, график, видеогоор илэрхийлсэн үзэсгэлэн дэлгэнэ. Мөн НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүдийг чадавхжуулах төслийн хаалтын ёслол болно. Утас: 9707-0709.
-МҮХАҮТ-нд “Аж үйлдвэрийн IV хувьсгал ба соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөн болно.
Сэтгэгдэл ( 0 )