БНЧУ-ын Элчин сайд Ян Вытопил түүх, угсаатны хүрээлэнтэй танилцлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа  Элчин сайд Ян Вытопил 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хүрэлцэн ирж, эрдэмтэд судлаачдын төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаатай танилцав.

 

 Уулзалтын үеэр тус хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж Монгол-Чехийн харилцаа болон хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны талаар товч танилцуулав.

Элчин сайд тус хүрээлэнгийн Баримтын төвд хадгалагдаж буй гэрэл зургийг үзэж сонирхон хоёр орны хамтын ажиллагаатай холбоотой гэрэл зургийн санг баяжуулах саналыг дэмжив.

  

Мөн тус хүрээлэнгийн Археологийн сан хөмрөг болон “Монголын биет бус соёлын өвийн үзүүллэг-судалгааны лаборатори танхим”-тай танилцлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top