ӨНӨӨДӨР: Томуу, томуу төст өвчний талаар мэдээлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.09)


10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10:00 цагт ЭМЯ-нд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу, томуу төст өвчний тухай мэдээлэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлнэ.  Утас: 99797227

11:30 цагт УБТЗ-ын төв буудалд экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол болно. Энэ нь БНХАУ-аас импортоор орж ирсэн ачаанаас суларсан хоосон чингэлэгт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортын бараа бүтээгдэхүүнийг ачиж экспортод гаргаж буй анхны тохиолдол юм. Утас: 99091674, 86114818

12:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн салбарын хөдөлмөрийн нөхцөл, жендэрийн тэгш байдлын талаарх судалгааны болон бусад үр дүнгийн талаар мэдээлнэ.

13:30 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намаас “Тавантолгой”-г ард түмэнд өмчлүүлэхийг шаардаж мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top