Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.12)
09:00 цагт “Туушин” зочид буудалд Дэлхийн банкнаас “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг илүү идэвхтэй, хүртээмжтэй болгох нь” бага хурлаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дүн шинжилгээний тайланг танилцуулна. Бага хурлаар “Ажлын байр нэмэгдүүлэхэд хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах нь” сэдэвт хэлэлцүүлэгтэй. Утас: 9901-7249, 7007-8207.
09:00 цагт “Миллениум плаза" “Хавдаргүй үрс” үндэсний хоёрдугаар зөвлөгөөн болно.
11:00 цагт "Эрдэнэс Тавантолгой" компанийн байранд 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэвлэлийн бага хуралт хийнэ.
-“Туушин” зочид буудалд “Мэдрэмжтэй мэдээлье” сэдвийн дор нийгэм, улстөрийн манлайлагч эмэгтэйчүүдийн баримтат болон хөрөг гэрэл зургийн өртөөчилсөн үзэсгэлэн үргэлжлэн гарч байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол улсын иргэд 1072 хувьцаагаар Таван толгойн нийт хувьцааны дөнгөж 14% ийг эзэмшдэг. Бусды нь төр эзэмшдэг нэрээр эрх мэдэлтнүүд өөрсөддөө төвлөрүүлдэг. Тэгвэл 86% ийг иргэдэддээ эзэмшүүлж 14 % ийг төрд үлдээхээр нүүрсний хулгайг таслан зогсоож хүмүүсээ, хүнээ дэмжих цаг болсон.