ӨНӨӨДӨР: Эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн судалгааг танилцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 13

Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2022.12.13)


09:00 цагт “Холидэй Инн” зочид буудалд “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчмууд” хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэгч багш нарын үндэсний сургалт эхэлнэ. Сургалтыг ХНХЯ, МҮХАҮТ, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭХ хамтран НҮБ-ын Хүүхдийн сан, олон улсын “Дэлхийн зөн Монгол” байгууллагын арга зүй, техникийн дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Утас: 8800-8781.

10:30 цагт Монголбанкны Г байрны хурлын танхимд Монголбанк БНСУ-ын “КТ групп”-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

11:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийнэ. 

14:00 цагт “Интерном”-д Монголын эмэгтэйчүүдийн төрөлжсөн хэвлэлийн хөгжлийг социализм, ардчилал шинэчлэлийн үетэй хослуулан судалсан “Монголын эмэгтэйчүүдийн хэвлэлийн хөгжлийн судалгаа”-г танилцуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top