Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.06)
09:30 цагт Нийслэлийн захиргааны 5-р байрны Иргэний танхимд хоёрдугаар ээлжийн 12 бүлгийн 31 хотын стандартыг батлуулахтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авах "Хотын стандарт" хэлэлцүүлэг болно. Утас: 9976-3656.
10:00 цагт Стандарт хэмжил зүйн газарт Улсын гэмтэл согогийн төв эмнэлэг (УГТЭ) эрүүл мэндийн салбарт анх удаа 7 чиглэлээр ISO-9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн тул баталгаажуулалтын сертификатаа хүлээн авна.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, удирдлагуудыг огцруулъя” сэдвээр “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо”-ноос мэдээлнэ.
11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв талбайд нийслэлийн Хан-Уул дүүргийн хог тээврийн байгууллагуудад хог тээврийн 11 автомашин хүлээлгэн өгнө. Утас: 8810-8410.
11:00 цагт Төрийн ордонд АН-аас тус намын Зөвшилцлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрийг танилцуулж мэдээлнэ.
12:00 цагт “ЗМ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д “Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс “ЭТТ” компаний туслан гүйцэтгэгч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "TTJVCO" компани хууль зөрчсөн талаар мэдээлнэ.
Сэтгэгдэл ( 0 )