Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.10)
11:00 цагт УИХ-ын ээлжит “Хуулийн мэдээллийн цаг”-аар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан нар оролцож, Хөрөнгийн үнэлгээний тухай, Шүүх шинжилгээний байгууллагын тухай хуулийн талаар мэдээлнэ.
11:00 цагт ХӨСҮТ-ийн мэдээллийн танхимд томуу, томуу төст өвчний болон ковидын нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 8964-7777.
11:00 цагт МҮЭ-ийн холбооны байр 4 давхарт хурлын танхимд УБТЗ-ын авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байран дахь дарамт хүчирхийлэл болон цаг үеийн бусад асуудлаар Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.
-УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцана.
Сэтгэгдэл ( 0 )