Өнөөдөр болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.13)
09:00 цагт Зөвшөөрлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний яамнаас Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад тавигдах суурь нөхцөл шаардлагын стандартыг боловсруулах олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна. Утас: 51-267064
09:30 цагт МУБИС-д "Боловсролын тулгамдсан асуудал, шийдэл V" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8810-2915.
09:30 цагт “Новотел” зочид буудалд Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны эрхзүй бодлогын орчин, байгууллагын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн талаар хүний нөөцийн ажилтнуудын сургалт болно. Утас: 9988-5696.
10:00 цагт Аймаг, дүүргийн Ардчилсан намын дарга нар С.Зоригийн хөшөөтэй АН-ын байранд шуурхай хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 99 97-2117, 93 11-3995
11:00 цагт ЦХХХ-ны сайд Н.Учрал 13А маягтыг цахимжуулах чиглэлээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллана. Утас: 99103830
11:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор "Ердөө 90 минут" бүх нийтийн их цэвэрлэгээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулна. Сануулахад, Хог хаягдлын тухай хуулийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг хариуцан цэвэрлэх үүрэгтэй.
11:00 цагт Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал болно."Утас: 91117133 /Жич: "Соёмбо" танхимд/
Сэтгэгдэл ( 0 )