ӨНӨӨДӨР: Хөгжлийн банктай холбоотой шүүх хурлыг нээлттэй явуулах санал хүргүүлнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 16

Өнөөдөр болох үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.16)


09:00 цагт Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаарх Түр хорооны нотлох баримтын сонсгол эхэлнэ.  

10:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдана.

11:00 цагт АШУҮИС-ийн НЭМС-ийн Эрдмийн өргөө танхимд “Угаартсаар байх уу?” хэлэлцүүлэг болно. Утас: 9910-6580.

11:00 цагт Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төвд "Эрдэнэс Монгол” ХХК-иас зарласан ажлын байрны Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийн шат өнөөдөр 18:00 цагт дуусгавар болж буйтай холбогдуулан мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулна. 

11:30 цагт Хөгжлийн банктай холбоотой 87 хэргийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

11:40 цагт Монголын Үндэсний музейд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч, профессор Гомбожавын Гонгоржавын "Чулууны хээ-5" үзэсгэлэнгийн нээлт болно.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top