Өнөөдөр болох үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. (2023.01.17)
09.00 цагт Төрийн ордонд Хөгжлийн банкны асуудлаарх Түр хорооны нотлох баримтын сонсгол үргэлжилнэ.
10:00 цагт ҮСХ-нд хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар ХНХЯ, ҮСХ, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтран мэдээлэл хийнэ.
10:00 цагт ЗТХЯ-ны үүдэнд Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн холбооноос ЗТХ-ийн сайд С.Бямбацогтод "УБТЗ-д үүссэн авлига, албан тушаалын гэмт хэрэг, ажлын байрны дарамт хүчирхийлэл, төмөр замчдын цалин хөлс” зэрэг асуудлаар мэдэгдэл хийж, шаардлага хүргүүлнэ. Утас: 8611-0009.
11:00 цагт ҮСХ-нд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2022 оны урьдчилсан гүйцэтгэлийг танилцуулж мэдээлнэ.
11:00 цагт Офицеруудын ордонд Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага МСНЭ-ийн удирдлага, хэвлэл мэдээллийн төлөөлөлтэй уулзана. Утас: 8912-5099.
11:00 цагт МҮЭ-ийн холбооны байранд Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооноос Засгийн газрын 488-р болон /ТҮ-ийн цалин хөлсний доод хэмжээ/, 491-р тогтоолтой холбоотой төрд ажилласан удаан жилийн нэмэгдлийн талаар мэдээлнэ. Утас: 9502-2859, 9914-9240.
18:00 цагт: “Блью Скай” зочид буудалд ЦХХХ-ны сайд Н.Учрал болон албаны бусад хүмүүс "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн талаар сэтгүүлчдэд танилцуулж уулзана. Утас:9910-3830.
Сэтгэгдэл ( 1 )
1072 хувьцаагаа үтэр түргэн2072 болгож бидэнд ноогдол ашиг тараа