Сүхбаатар аймагт тэнгэр бүрхэг цас орж ихэнх нутгаар цасан шуургатай байна. Тодруулбал, Өндөрхаан Баруун-Урт чиглэлийн хатуу хучилттай авто замын трассын Мөнххаан сумын ард 105-118 км хооронд цасан шуургатай замын нэг талын зорчих хэсэг хаагдсан байдалтай байгаа юм. Одоогоор тус хэсэгт шуурхай ажлын хэсэг 1-механизм, 3 замчин гэсэн бүрэлдэхүүнтэй арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ.
Иймд Сүхбаатарыг зорьж буй иргэд, зорчигчдыг аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 0 )