"Тавантолгой түлш" ХХК-ийнхан БНТУ-ын иргэдэд монгол гэр хандивлалаа

2023 оны 02 сарын 16

“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчид Бүгд найрамдах Турк улс, Сирийн ард иргэдэд туслах “Нэг дэлхий-Нэг гэр бүл” хандивын аянд нэгдэж, таван ханатай монгол гэр хандивлалаа. Тус компанийнхан газар хөдлөлтийн хор уршигт нэрвэгдсэн иргэдэд туслах аяныг дотооддоо өрнүүлсэн байна.

Хандиваар цуглуулсан мөнгөөр монгол гэр худалдан авч бэлэглэж байгаа нь энэ аж.

Тус компанийнхан сайн үйлсийн аяныг дэмжиж ажилладаг гэдгийг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал хэлж байлаа. 2022-2023 оны галлагааны улиралд амьдралын боломж муутай 100 гаруй айл өрхөд сайжруулсан шахмал түлш, хүнсний тусламжийг үзүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(192.82.81.253) 2023 оны 02 сарын 16

сайн хүн болцгоох гэж дэмий зүйл хийхээ болиоч. түүний оронд монголдоо байгаа ядарч яваа нэгэндээ тусла. Наад гэрүүдийг чинь хүргэх барихаас авахуулаад хэцүү ш дээ тэгээд л наадах чинь хэнд ч хэрэггүй хог болно.

0  |  0
Top