ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө +8 хэм дулаан байна

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 04

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

 

2023 оны гуравдугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө  Хөвсгөлийн уулсаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19...-24 градус, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...+1 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12...+17 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16...-18 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16...-18 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

 

2023 оны гуравдугаар сарын 09-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

5-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6, 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар нойтон цас, цас орно. Салхи 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 8-нд нутгийн зарим газраар, 7-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -8...-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -16...-21 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан,  Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...-2 градус хүйтэн, өдөртөө +13...+18 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top