ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 13

Өнөөдөр 2023.03.13. Энэ жилийн 72 дахь өдөр ба он дуустал 293 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 07 цаг 10 минутад мандаж, 18 цаг 53 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй хур тунадастай. Өдөртөө 5 хэм дулаан, шөнөдөө -8 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн “Riesling” цагаан дарсны өдөр, Тайландын зааныг хамгаалах өдөр, Халимагийн яруу найргийн өдөр тохиож байгаа бол Австрали Хөдөлмөрийн өдөр, Гренада Хувьсгалын өдөр, Тунис Интернэтийн эрх чөлөөний өдөр, Ватикан Ромын пап лам Фрэнсисийг сонгосон өдөр, Африкийн Скаутын баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр хүчилтөрөгчийн нээсэн Английн химич Жозеф Пристли, Богд хаант Монгол улсын цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн, Японы мэргэжлийн сүмо бөхийн 49 дэх их аварга Тэрүёши Точиноүми, Холландын хөлбөмбөгч Эдгар Давидс, Германы хөлбөмбөгч Ольгер Бадштюбер, Германы хөлбөмбөгч Марко Марин, Испанийн хөлбөмбөгч Жерард Делуфу нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

1781 онд Английн одон орон судлаач Уильям Хершел нарны аймгийн долоо дахь гараг болох Тэнгэрийн ван гарагийг нээжээ.

1869 оны энэ өдөр Оросын химич Д.И.Менделеев үелэх системээ зохиож дуусгав.

1947 оны энэ өдөр ИХ британийн Засгийн газар ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор ажлын өдрүүдэд спортын тэмцээн, уралдаан зохион байгуулахыг хориглож байжээ.

1961 онд суут уран зураач Пабло Пикасо 79 настайдаа 37 настай загвар өмсөгч Жаклин Роктой гэрлэв.

1979 оны энэ өдөр Европын валютын нэгдсэн систем хүчин төгөлдөр болов.

1989 оны энэ өдөр World Wide Web /WWW/ буюу интернэтийг бүтээжээ.

2004 онд роботуудын дунд “DARPA Grand Challenge” тэмцээн зохион байгуулав.

2013 оны энэ өдөр Ромын пап лам Фрэнсисийг сонгожээ.

2022 оны энэ өдөр Леброн Жеймс NBA-ийн түүхэнд 10 мянган удаа бөмбөг самбараас авсан, 10 мянган дамжуулалт хийсэн анхны тамирчин болов.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top