Өнөөдөр 2023.03.17. Билгийн тооллын 25. Монгол эх оронд маань нар 07 цаг 02 минутад мандлаа. 18 цаг 59 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -15 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Бангладешт Хүүхдийн өдөр бол Ирландад Гэгээн Патрикийн өдөр.
Энэ өдөр Италийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Жованни Трапаттони, жүжигчин, дуучин Сидни Ром, Канадын дуучин, жүжигчин Даниэль Лавуа, Францын жүжигчин Бернар Фарси, Америкийн жүжигчин, продюсер Курт Рассел, Америкийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Кэти Ледеки зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1958 оны энэ өдөр МАХН-ын 13 дугаар их хурал нээгдэв. 617 төлөөлөгч, 13 орны засгийн газрын төлөөлөгчид оролцсон энэхүү их хурлаар 1958-1960 онд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөөний удирдамжийг баталж, нэгдэлжүүлэх, атар газар эзэмших зорилт тавьжээ.
1970 оны энэ өдөр МАХН-ын Төв хорооны тогтоолоор хувьсгалчдын нууц хоёр бүлгэм нэгдэн зургаадугаар сарын 25-ны өдрийг Монголын хувьсгалчдын өдөр болгохоор тогтоол гаргажээ.
2003 оны энэ өдөр Монгол Улс Эдийн засгийн онцгой бүс нутгийг байгуулах Хятад улсын туршлагыг судлан, чөлөөт бүс байгуулах ажлыг хурдацтай хэрэгжүүлж эхэлжээ.
2011 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийг хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхөөс хамгаалах тухай зөвлөмж гаргав.
2014 оны энэ өдөр нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн мал хамгаалах санг байгуулжээ.
Мөн энэ өдөр Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн ес дэх өдөр Их аварга Хакүхо М.Даваажаргал 1000 дахь барилдаанаа хийж, өрсөлдөгч Тотиозаныг яллаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлигийг хүлээн авах болон “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа болжээ.
Энэ өдөр дэлхий дахинд:
1959 оны энэ өдөр 14 дүгээр Далай лам болон түүний талынхан Түвдээс Энэтхэгийн Дарамсала руу зугтжээ.
1969 оны энэ өдөр Голда Меир Израилийн Ерөнхий сайдаар сонгогдсон байна.
Өнөөдөр үс засуулвал Нүд бүрэлзэн улцайна.
Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.
Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )