ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 20

Өнөөдөр 2023.03.20. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 06 цаг 56 минутад мандлаа. 19 цаг 03 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 8 хэм, шөнөдөө -7 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын Аз жаргалын өдөр. Мөн Франц хэлний өдөр болон Бор шувууг хамгаалах дэлхийн өдөр юм. Америкт өнөөдөр Уугуул америкчуудыг ДОХ, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх өдөр бол Тунист Тусгаар тогтнолын өдөр тохиож байна.

Өнөөдөр Испанийн хөлбөмбөгч Фернандо Торрес, олимпын мөнгөн медальт, Азийн хошой аварга, Японы марафонч Кенжи Кимихара, Америкийн жүжигчин, найруулагч Спайк Ли, Францын хөлбөмбөгч Морган Амалфитано, Аргентины хөлбөмбөгч Маркос Рохо зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлууд:

1925 оны гуравдугаар сарын 20-28-нд БНМАУ-ын II бага хурал хуралдав. Тус бага хурлаар нутгийн захиргааны явдалд онцгой анхаарч, ардчилсан захиргаа байгуулаагүй газарт түүнийг яаравчлан байгуулахыг заажээ.

1934 оны энэ өдөр Сайд нарын зөвлөлийн дэргэдэх цэргийн зөвлөлийг татан буулгажээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:

1923 оны энэ өдөр Чикаго мужийн уран зургийн клуб нээгджээ. Нээлтэд Пабло Пикассогийн уран зургуудыг дэлгэн үзүүлсэн байна. Ингэснээр АНУ-д орчин үеийн урлагийн шинэ давлагаа эхэлсэн түүхтэй.

2003 оны энэ өдөр Ирак дахь олон улсын цэргийн ажиллагаа эхэлсэн байна.

2012 оны энэ өдөр Иракийн 10 хотод террорист ажиллагаа болжээ.

2015 оны энэ өдөр дэлхий даяар сарны хиртэлт, хагас хиртэлт, том сар мандах үзэгдэл тохиожээ.

Өнөөдөр үс засуулвал Сүлд тэнэж одно.

Эл өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top