ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

Өнөөдөр 2023.03.22. Билгийн тооллын 1. Монгол эх оронд маань нар 06 цаг 52 минутад мандлаа. 19 цаг 06 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -19 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Мөн Наурызын баяр тохиож байна. Монгол Улсад өнөөдөр Монгол хүн сансарт ниссэн өдөр юм.

Өнөөдөр Нобелийн шагналт Америкийн физикч Бартон Рихтер, Ираны анхны Ерөнхийлөгч Адолхассан Банисадр, Мауритиус улсын хоёр дахь Ерөнхийлөгч Гассах Утийм, Америкийн сагсан бөмбөгч Маркус Кемби, Америкийн жүжигчин Рийз Уидерспүүн зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон үйл явдлууд:

1936 оны энэ өдөр Улсын XX бага хурлаар Д.Догсомыг УБХ-ын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар тус тус томилжээ.

1981 оны энэ өдөр Монгол хүн сансарт ниссэн билээ. Зөвлөлтийн сансрын нисэгч В.А.Жанибеков, Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар "Союз-39" хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийсэн юм.

1990 оны гуравдугаар сарын 22-24-нд АИХ-ын наймдугаар чуулган хуралдаж, П.Очирбатыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар, Ш.Гунгаадоржийг СнЗ-ийн даргаар тус тус сонгов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр АНУ дэлхийд анх удаагаа Оросын түр Засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ.

1935 оны энэ өдөр Перс улс албан ёсоор Иран хэмээн нэрлэгджээ.

1945 оны энэ өдөр Каирт Арабын улсуудын лиг үүсгэн байгуулагдав. Лигийн бүрэлдэхүүнд хамгийн түрүүнд Египет, Сири, Ливан, Ирак, Иордан, Саудын Араб, Йемен оржээ.

1963 оны энэ өдөр “The Beatles” хамтлаг “Please Please Me” цомгоо гаргажээ.

1995 оны энэ өдөр Оросын сансрын нисэгч Валерий Поляков сансарт хамгийн удаан буюу 437 хоног, 18 цаг ажиллаад эх дэлхий рүүгээ буцаж ирэв.

Өнөөдөр үс засуулвал Нас ахар болно.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.                 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top