Өнөөдөр 2023.03.23. Билгийн тооллын 2. Монгол эх оронд маань нар 06 цаг 50 минутад мандлаа. 19 цаг 08 минутад жаргана.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -9 хэм, шөнөдөө -23 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.
Өнөөдөр Дэлхийн цаг уурын өдөр. Боливд энэ өдөр Далай, тэнгисийн өдөр бол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад Гэр бүлийн, Унгар болон Польшт Хоёр орны нөхөрлөлийн өдөр, Азербайжанд Хүрээлэн буй орчин, байгалийн баялгийн яам байгуулагдсан өдөр юм.
Өнөөдөр Австрийн кино найруулагч, Оскарын шагналт Михаэль Ханеке, Америкийн дуучин Рик Окасек, жүжигчин Аманда Пламмер, Их Британийн усанд сэлэгч, олимпын таван удаагийн аварга Стив Редгрейв, Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Фернандо Йерро, Америкийн сагсан бөмбөгч Жейсон Фредерик Кидд, жүжигчин Кери Расселл, Мишель Монаган зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1940 оны энэ өдөр Лахор хотод “Бүх Энэтхэгийн муслим лиг” байгуулагджээ.
1956 оны энэ өдөр анхны исламын бүгд найрамдах улс Пакистаныг зарлан тунхаглажээ.
1978 оны энэ өдөр НҮБ Ливанд энхийг сахиулах ажиллагаа зохион байгуулахаар болж, цэнхэр дуулгатнууд Бейрутад иржээ.
1983 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган цэргийн орчин үеийн зэвсэглэлийн технологийг сайжруулах шийдвэр гаргав.
1996 оны энэ өдөр Тайваньд Ерөнхийлөгчийн анхны ардчилсан сонгууль болж, Лий Тенг-Хуй Ерөнхийлөгч болжээ.
2019 оны энэ өдөр АНУ-ын дэмжлэгтэй “Сирийн ардчилсан хүчин” “Исламын улс” бүлэглэлтэй дөрвөн жилийн турш хийсэн тулаанд ялалт байгуулсан гэдгээ зарлав.
Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Модон хохимой өдөр.
Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )