Ромын Хамба Франциск өнгөрсөн Ням гарагт Будапешт хотод айлчлаад буцах замдаа сэтгүүлчидтэй яриа өрнүүллээ.
Хамба лам өнгөрсөн гуравдугаар сард бие нь муудаж, эмнэлэгт хэвтсэн гэнэ.
Тэрээр “Ном ёслолын дараа гэнэт бие маш хүчтэй өвдсөн. Ухаан алдаагүй ч өндөр халуурсан. Уушгины үрэвсэл гэж оношлогдоод эмчлүүлсэн юм. Азаар эмчилгээ үр дүнтэй болсон. Албан ёсоор онош нь вируст бронхит гэж байсан” гэж ярьсан байна. Тэр үед Хамба лам Ромын Агостино Жемеллишийн эмнэлэгт гурав хоног эмчлүүлсэн бөгөөд эмнэлгээс гараад Гэгээн Петрийн талбайд сүсэгтэн олонтой уулзаж байв.
Франциск одоо 85 настай. Өвдөгний өвчний улмаас тэргэнцэр ашигладаг болсон ч ирэх намар буюу есдүгээр сард Монголд хийх айлчлалаа цуцлахгүй гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Битгий балайр
Шашин шүтлэг чухал биш, хүн өөрөө ирэх хүсэлтэй бна. \nМанай сайхан монгол оронд тавтай морил !
Энэ одоо юу яриад бгаа юм бэ манай шашин биш харийн шашин манайд ирж нутаг орон газар ус маань хэллэгнэж бөөн аюул ирвэл яанаа хэрэггүй юм хэрэггүй л байдаг шүү ард түмэн бүгд дургүй бгаа шүү ????