Иргэний Зориг Ногоон Намаас нэр дэвшигчдэд батламж гардууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 10

 

2024 оны 06-сарын 10-ны өдөр УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн ИЗНН-аас нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр ИЗНН-ын дарга Б.Батбаатар СЕХ-оос гардан авлаа.

ИЗНН-ын төв байранд болсон УИХ нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын үеэр ИЗНН-ын дарга Б.Батбаатар "Бид өөрчлөх зоригтой, шинэчлэх зоригтой байж дор бүрнээ зорилгоо биелүүлэн итгэл найдвараараа жигүүр хийн хүсэл мөрөөдлөө биелүүлэн бидний сүлдэнд байгаа цагаан шонхор шувуу шиг хөх тэнгэртээ элэн халих мэт зоригтой байх ёстой.

Нэр дэвшигчид, нэр дэвшигчдийн баг, хамтран зүтгэгч, дэмжигчид та бүхэндээ амжилт хүсье" гэлээ. 

 

Top