ХӨСҮТ | Улаанбурханы лабораториор батлагдсан тохиолдол 62 боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 03 сарын 20

 

2025 оны 3 дугаар сарын 19-ний 22.00 цагийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 62 тохиолдол бүртгэгдээд байна.

2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгаас мэдээлэгдсэн улаанбурхан өвчний сэжигтэй 1 тохиолдол лабораториор батлагдлаа.

Мөн Төв аймгаас улаанбурханы сэжигтэй 1, Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.

Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандан лавлана уу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 20

Улаан бурханыг тавиад туучлаа шүү

0  |  0
Зочин(139.5.219.133) 2025 оны 03 сарын 20

Улаан бурханыг тавиад туучлаа шүү

0  |  0
Close menu