“Хүний эрх ба Технологи” бүлгийн танилцуулгаар үргэлжилж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

 

 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл танилцуулах уулзалт илтгэлийн 3 дугаар бүлэг болох “Хүний эрх ба Технологи” сэдвийн танилцуулгаар үргэлжилж байна.

Тус бүлгийг ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир Монгол Улс нь цахим засаглалын хөгжлийн индексээр дэлхийд 2020 онд 92, 2022 онд 74, 2024 онд 46 дугаар байрт эрэмбэлэгдсэн өсөлттэй байгаа.

 

 

Эндээс үзвэл, цахим засаглалыг хөгжүүлэх бодлого, эрх зүйн орчин сайжирч байгаа хэдий ч өмнө нь хэрэгжүүлсэн бодлогын баримт бичгийн залгамж чанар багатай, хүний эрхэд суурилсан хэрэглэгч төвтэй байдлаар боловсруулж, төлөвлөөгүй, технологийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж буй хүний эрхийн асуудлуудыг тооцоогүйгээс  үүдэн үндсэн зорилгодоо хүрээгүй, үр дүнд хүрэхэд цаг хугацаа алдсан гэдгийг онцоллоо.

Улсын хэмжээнд 120 мянга гаруй камер бүртгэлтэй байгаагаас нийслэлд 32 мянга гаруй хяналтын камер байна. Мөн улсын төсөв болон орон нутгийн хөрөнгөөр 11 мянган хяналтын камер суурилуулсан, үүнээс 4,500 гаруй нь эвдрэлтэй, 1,600 гаруй нь ашиглалтаас хасах шаардлагатайг дурдаад хяналтын камерын засвар, арчилгааг нутгийн захиргааны байгууллага хариуцдаг боловч хэрэгжилт хангалтгүй, хариуцах байгууллагын бүтэц тодорхойгүй байгаа нь засвар үйлчилгээг цаг тухайд нь хийхэд хүндрэлтэй нөхцөл бүрдүүлж байна гэлээ.

Үргэлжлүүлэн “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл” бүлгийг Комиссын гишүүн Х.Мөнхзул танилцууллаа.

 

 

Тэрбээр цахим орчны зохисгүй хэрэглээ, технологийн хэрэглээний мэдлэг дутмаг байдал нь жендэрт суурилсан хүчирхийллийн гаралт нэмэгдэх суурь шалтгаан болж байгааг цохон тэмдэглэсэн. The Economist Intelligence Unit (EIU) байгууллагаас хийсэн эмэгтэйчүүдийн   эсрэг цахим хүчирхийллийн тархалтын судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн энэ төрлийн хүчирхийлэл нь хохирогчдын 35 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгамдсан. Цахим заналхийллээс болж 10 эмэгтэй тутмын 1 нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн. 10 эмэгтэй тутмын 9 нь цахим хэрэглээгээ  хязгаарладаг, 7 хувь нь ажлаа алдах эсвэл өөрчлөх шаардлагатай болсон. Эмэгтэйчүүдийн тал хувь нь интернэтийг үзэл бодлоо хуваалцахад аюулгүй газар гэж үзэхгүй гэж хариулжээ.                                     

Технологид ашиглан үйлдэгдэж буй энэ төрлийн хүчирхийлэлд цахим орчныг хамгийн их ашиглаж ажилладаг олон нийтийн өмнө байдаг эмэгтэйчүүд, улстөрчид, хүний ​​эрхийн хамгаалагчид, сэтгүүлчид, феминистүүд, идэвхтнүүд, цахим орчинд илүү идэвхтэй байдаг залуу эмэгтэйчүүд, жендэрийн тогтсон хэм хэмжээ ба эцгийн эрхт ёсыг эсэргүүцдэг хүмүүс өртдөг бөгөөд НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллагын (ЮНЕСКО) 2021 оны Тайланд эмэгтэй сэтгүүлчдийн 73 хувь нь цахим хүчирхийлэлд өртсөн гэдэг мэдээлэл өглөө.

24 дэх илтгэл танилцуулах уулзалт үргэлжилж байна.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu