Хоёрдугаар тунд хамрагдаагүй хүүхдүүд ХАЛДВАР авч байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 03 сарын 20

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 20-ны өглөөний байдлаар Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдлын тоо 62 хүрээд байна. 

Өчигдөр Булган, Төв аймгаас Улаанбурхан өвчний сэжигтэй тус бүр 1 тохиолдол лабораториор батлагдсан бол Орхон аймгаас улаанбурхан өвчний сэжигтэй 3 тохиолдол тус тус мэдээлэгдэж, тандалт судалгаа, шинжилгээ хийгдэж байна. 

Улсын хэмжээнд дархлаажуулалтын тандалт судалгаанд тулгуурлан нэг, хоёрдугаар тунгийн хамрагдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байна.

Батлагдсан тохиолдлууд нь Улаанбурхан өвчний нэгдүгээр тунг хийлгэсэн ч хоёрдугаар тундаа дутуу хамрагдсан хүүхдүүд байгаа тул, эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлаажуулалтын явцад анхаарал хандуулж, өрхийн эмнэлгүүд болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, вакцинд хамруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул багш, ажилтан, хүүхдүүдээс Улаанбурхнаар өвдөөгүй, вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал улаанбурхны эсрэг вакцинд заавал хамрагдахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu