Хан-Уул дүүргийн 10-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг улсын комисс хүлээн авлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 01

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай үзүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барьсан тус өрхийн эрүүл мэндийн төвийн барилга нь тэнхлэгээрээ 21м х 14.0м хэмжээтэй, зоорьгүй, хоёр давхар барилга юм.

Нэгдүгээр давхарт яаралтай түргэн тусламж, эхо, сэргээн засах, физик эмчилгээ, угаалгын өрөө, лаборатори, ариун цэврийн өрөө, узель, цахилгааны өрөө, хоёрдугаар давхарт үзлэгийн өрөө, тарианы өрөө, дархлаажуулалтын өрөө, архивын өрөө болон бусад өрөө тасалгааг төлөвлөн хийж, гадна тохижилтод явган хүний зам талбай, авто зам болон авто зогсоол зэргийг хийж гүйцэтгэжээ.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Элбэг гүн” ХХК тус ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top