NOTHING DAY | Чөлөө аль ээ?

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдөр "Nothing Day" буюу "Юу ч хийхгүй өдөр" тохиож байна. Уг өдрийг АНУ-д албан бус байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдөр хүмүүс ямар нэгэн тэмдэглэлт арга хэмжээ, баяр ёслол зохион байгуулалгүйгээр зүгээр л "амарч" өнгөрөөхийг уриалдаг байна. 

Уг өдрийг 1972 онд сэтгүүлч Harold Pullman Coffin анх санаачилжээ. Тэрээр олон төрлийн тэмдэглэлт өдрүүдтэй болж буйг эсэргүүцэн ийнхүү ямар ч чухал үйл явдал тэмдэглэхгүй байх өдрийг санаачилсан аж. 1973 оноос эхлэн уг өдрийг Chase’s Calendar of Events-д албан ёсоор бүртгэж жил бүр тэмдэглэж эхэлсэн байна. 

Энэхүү өдрийг тэмдэглэх нь хүмүүст ямар нэгэн тэмдэглэлт үйл явдалгүй амрах боломж олгох, өөрийгөө хэт шахахгүйгээр амьсгаа авах, сэргэх боломж олгодог өдөр хэмээн үздэг бөгөөд унтах, ном унших, хөгжим сонсох, бясалгах зэргээр өөрийгөө амраах зэргээр тус өдрийг тэмдэглэхийг уриалдаг ажээ. 

Өнөөдөр хүсвэл амьдралынхаа завгүй хэмнэлээс түр ч атугай холдож, бие болон сэтгэлээ амраагаарай. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top