BTS хамтлаг тоглолтоо хийх сургаар зочид буудлуудын үнэ 10 дахин НЭМЭГДЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Алдарт BTS хамтлаг саяхан дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр болсон тухайгаа зарласан билээ. Үүнийг сонссон фенүүд нь Бусан хотод болох тоглолтын үеэр байрлах зочид буудалдаа захиалга өгч эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн эрэлт ихсэж, зочид буудлууд үнээ нэмж эхэлжээ. 

Энэ талаарх гомдлоо илэрхийлсэн интернэт хэрэглэгчдийн тоо улам бүр өссөөр байна. Зарим хэрэглэгчид зочид буудлын үнэ өмнөхөөсөө арав дахин нэмэгдсэн байгааг онцлон, эдгээр бизнес эрхлэгчдийн ёс зүйгүй үйлдэлд бухимдаж буйгаа илэрхийлжээ. 

BTS хамтлагийн аялан тоглолт ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ. Цэргийн алба хааснаас үүдэн түр хугацаанд завсарлага аваад байсан BTS хамтлаг эргэн нэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа бөгөөд аялан тоглолт ирэх 2027 оны гуравдугаар сард дуусах ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top