.jpg)
Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг болон өөрийгөө бэртээж гэмтээх, биед нь халдах бүр цаашлаад амь насыг хохироосон үйлдлүүд цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгддэг.
Өнгөрсөн 2025 онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг 9381 хэрэг бүртгэгдсэн. Бүртгэгдсэн гэмт хэргийн 7659 нь согтуугаар үйлдэгджээ.
Өчигдөр /2026.01.19/ архидан согтуурсан үедээ, уурлан өөрийгөө хутгаар зүсэж гэмтээсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Иймд иргэд Та бүрэн архи согтууруулах ундааны зүйлийг тохируулах хэрэглэх, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, гадаа хүйтэнд удаан хугацаагаар байхгүй байх, хутга мэс гэх мэт өөрийгөө болон бусдыг гэмтээх зүйлсээс хол байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Сэтгэгдэл ( 0 )