"Богд-Ар" хорооллын халаалтын шугам задарч, тодорхойгүй хугацаагаар халаалт зогсжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт орших "Богд-Ар" хорооллын дулааны шугам өчигдөр буюу нэгдүгээр сарын 21-ны өдөр задарч, халаалт зогсжээ. Тус хорооллын оршин суугчид халаалтгүйн улмаас хөлдөх эрсдэл үүсээд буй тухай мэдээлсэн байна. 

Энэ тухай холбогдох байгууллагаас мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд "2026 оны нэгдүгээр сарын 21-ны 13:00 цагт 4а байрны зүүн талд Дулааны 1-р хэлхээний гол шугам задарч гэнэтийн аваар гарсан. УБДС-аас бригад ирж Богд-Ар хорооллын халаалт, халуун усны 1-р хэлхээг хаасан. Аваарын гэмтлийг олж, яаралтай засварлахаар 4а байрны зүүн талд техник хэрэгслээр газар ухаж шуурхай засварлан ажиллаж байна. Засварлаж дуусах хугацааг тодорхойлох боломжгүй болно" гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top