
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун байна.
2026 оны 01-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Дархадын хотгор, Тэс, Ерөө голын хөндийгөөр -30...-35 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -24...-29 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -6...-11 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -17...-22 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 градусаар дулаарч -17...-19 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Агаарын температур өчигдөр өдрөөс 4 градусаар дулаарч -21...-23 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Агаарын температур өчигдөр өдрөөс 3 градусаар дулаарч -19...-21 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: -29 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )