ШУУРХАЙ | Ц.Дагвадоржид бүх НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо

3 цагийн өмнө

16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүхийн шийдвэрт, Ц.Дагвадоржд бүх насаар нь хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн амь хохирогч Ш, З нарын ар гэрт 468 сая төгрөг гаргуулахаар болжээ.

Шүүгдэгч Ц.Дагвадоржийг хоёр хүнийг алсан гэм буруутайд, насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон зэрэгт гэм буруутайд тооцож хаалттай хорих ангид бүх насаар нь хорих ял оноов. 

Шүүгдэгч Ц.Дагвадоржийн

  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1 дэх хэсэг 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6, 2.7 дахь заалтад заасан онц харгис хэрцгийгээр өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоёр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
  • Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн 3.1-т заасан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

ШУУД ҮЗЭХ: 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top