
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 18,517 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, өнгөрсөн долоо хоногт (2026.01.19-өөс 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд) 481 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 15, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 205, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 157, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, бусад 3 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 163,383 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 163,533 зөрчлийг шийдвэрлэсэн байна.
Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 162,311 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1222 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2232, Танхайрах 349, Хүний биед халдах 219, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 352, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 159,013, бусад 1368 зөрчил байна.
Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 17,855,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 288 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )